2021 оны 8 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Соёлмаа, Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан Б.Болорчимэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Үндэсний хөтөлбөрийн менежер П.Лхам нар Баян-Өлгий аймагт ажиллаж Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.

Дээрх ажлын хэсгийг тус захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, түүхийн ухааны доктор (Ph.D) Б.Өмирбек, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч М.Адилбек, Харуул хамгаалалтын ажилтан Т.Ергенбай нар угтан авч, Дэлхийн өвийн дурсгалт газруудыг танилцуулсан байна.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишрагийн хувьд Дэлхийн өвийн дурсгалт газруудаар анх удаа биечлэн танилцаж байгаа бөгөөд цаашид тус захиргааны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж Соёлын сайд, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдад танилцуулахаа илэрхийлсэн байна.

2021 оны 07 дугаар сарын 27-оос 30-ны өдрүүдэд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт  албан ажлаар хүрэлцэн ирж, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор, Цэнгэл сумын Шивээт хайрханы хадны зурагтай биечлэн танилцаж, Дэлхийн өвийн хосгүй дурсгалт газруудыг сонирхов. Сайд цаашид дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хадны зургийн цогц судалгааг газар дээр нь хийхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

No description available.




2021 оны 8 дугаар 09-ний өдөр Унгар улсын элчин сайд Обрушански Борбала Баян-Өлгий аймагт амралтаар ирсэн хугацаандаа Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, түүхийн ухааны доктор (Ph.D) Б.Өмирбекийн гэрт зочилж цаашид тус захиргааны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрээр ирэх жил Унгарын элчин сайд, Унгар улсын их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтарсан төсөл хөтөлбөр, үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэв. Түүнчлэн Пазырык булш, Хүн чулууны судалгааны талаар хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Хуваалцах
  •  
  •  
  •  
  •