2021.10.09

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Монгол улсын Соёлын яамны харьяа- Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа нэгдлээ.

    Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны гадаад харилцааны болон сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд  БГД-ийн 20 дугаар хороо “Баянгол-Агропаркийн “хүрээлэнд 2021.10.09-ний өдөр мод тарьж, уг хөдөлгөөнд нэгдэв .

#Бидний тарих сая мод

#Таны тарих нэг модноос эхэлнэ.

     Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг. Ганц мод ч байсан хүмүүний амьдралд оруулах хувь нэмэр нь асар их байдгаас ийн чухалчилсан болов уу.

         Та бүхнийг “НЭГ ТЭРБУМ” мод тарих үндэсний хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •