Энэхүү бүтээл нь Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, хадны зургийн бүрэн бүтэн байдал, эх төрхийг хадгалах, хамгаалах менежментийг сайжруулах үүднээс сонирхон судлаач, гадаад дотоодын жуулчдад гарын авлага, залуу хойч үеийхэнд эх түүхээрээ бахархах хүмүүжил олгох зорилготой бүтээгдсэн болно. Тус бүтээл нь Монгол Алтайн хадны зургийн цогцолбор газрууд болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн дурсгалт газрууд дахь түүх-соёл, археологи, урлагтай холбоотой олон мэдээллийг өөртөө багтаасан анхны бүтээл юм. Бид цаашид Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг бүтээлийг цуврал болгон жил бүр нийтүүлж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •