Соёлын яамны 2021 оны онцлох ажлын нэг нь Хос бичигтэн яам болсон билээ. Тус яамнаас Үндэсний бичгээ сурч эзэмшин түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хос бичигтэн яам” арга хэмжээг санаачлан “Үндэсний бичиг”-ийн сургалтыг эхлүүлж, цаашид монгол бичгийг албан хэргийн түвшинд ашиглаж эхлэх зорилго тавьж, монгол бичгийн сургалтын хөтөлбөрөө бусад Төрийн байгууллагынхан ашиглаж болох хэмжээнд боловсруулжээ. Соёлын яамны харьяа байгууллага Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа 03 сарын 01-нээс эхлэн монгол бичгээ сурах сургалтыг эхлүүлэв. Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялга бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон бөгөөд бид энэ сайхан бичгээ уг эхлэл-Цагаан толгойноос нь эхлэн мэргэжлийн багшаар заалгаж, өмнөх мэдлэгээ нэмж батжуулж эхлэв.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •