Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризоны Туссон дахь их сургуулийн Археологи, Антропологийн салбар 1995 оноос эхлэн “Монголын чулуун зэвсгийн үе” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхлэсэн хугацааг 250 000 жилээр урагшлуулснаас эхлээд олон арван нээлтүүдийг хийсэн билээ. Тус төслийнхний 2021 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд явуулсан малтлага судалгааны ажлын хүрээнд олдсон тэмээний дунд чөмөгний ясанд хийсэн лабораторийн судалгааны дүн олон улсын “Fronters in Earth Science” сэтгүүлийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт хэвлэгдэн дэлхийн шинжлэх ухааны эргэлтэнд орлоо. Энэхүү олдсон чөмөгний яс нь МИС (тэнгисийн изотопын үечлэл)-ийн 3 дугаар үед буюу 60-27 мянган жилийн тэртээд явагдсан байгал цаг уурын огцом өөрчлөлтийн явцад устан мөхсөн Монгол, Хойд Хятад, Өвөр байгал, Оросын Алтайн бүсэд амьдарч байсан Кноблохын тэмээ хэмээн нэрлэгдсэн тэмээнийх юм. Энэхүү тэмээ нь өнөөгийн хоёр бөхтэй бактрианы хэмээн нэрлэгдсэн тэмээнээс 1,5 дахин том биетэй тэмээ байжээ. Тэрээр өндөр уулсын завсарын хуурай хөндийнүүдээр адуу, хулан, бөхөн, аргал, янгир, агуйн хиений хамт идээшлэн амьдардаг байсан байна. Өнгөрсөн жил олдсон энэхүү яс нь terra incognita (анхны байрлал) шинжтэй байгаа нь Монголын эртний түүхийн болон байгалийн түүхийн судалгаанд чухал нэгэн хэрэглэгдэхүүн болох юм. Мөн энэ өгүүлэлд 1985 онд Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг ширээгээс олдсон хавтгайн ясанд хийсэн судалгааны тухай өгүүлсэн байна. Кноблохын тэмээ болон хавтгай нь эртний хүмүүсийн агнуурын нэгэн гол хэрэглэгдэхүүн нь байжээ. Энэ бүхнийг харьцуулан эртний хүн хийгээд тэмээний хоорондын холбоог тодорхойлон гаргажээ.Холбоос: https://doi.org/10.3389/feart.2022.861163https://nplus1.ru/news/2022/03/16/camels…

May be an image of text that says 'frontiers in Earth Science RESEARCH First Documented Camelus knoblochi Nehring (1901) and Fossil Camelus ferus Przewalski (1878) From Late Pleistocene Archaeological Contexts in Mongolia OPEN ACCESS Alexey Evgeny Arina Khatsenovich1* Yadmaa Tserendagva3, Marchenko', Byambaa Gunchinsuren, Southern lands Africa Paleontology Eurasia, not likely habitable its bones. poorly dromedarius. reports trace *These Bactrian, species archaeological contexts fossil Bactrian until single-humped evidence Central Northern Camelus knoblochi, seems Glacial Rock human-camel both origins and provide impetus peoples and Northern archaeological studies relationships with Camelus knoblochi largest the Eurasian Caspian region (two-humped) members tylopod southern Siberia, including Russia have Joint knoblochi previously ongoing'
May be an illustration
May be an image of text that says 'Klementiev parameters, knoblochi Mongolia assigned 1928) distinguished knoblochi (Boule by shape MCIV excluded 2021/2, These gigas, derives individual (Table the Bactrian Gerbova Land epiphysis surface FIGURE slightly Osso Proximal Tsagaan plantar (MC|I Cave, (Boule fragment Camelus proximal view, bone's than (Table Genus Camelus Linnaeus, Nehring, crista than Material: Layer distal bone V+ V metacarpal (Tsagan Agui, fright Agui, (Tsagaan Agui, Unit 2021/2, knoblochi Description and Comparison 1989;U with facet length Layer2 knoblochi hind ranging Tugrug posterior than modern specimens much 3.2 Description and Comparison surface major ligaments camelid caudal occupies phalanx diaphyseal ratio measurements phalanges of modern Lama glama'
May be an image of text that says 'FIGURE Bronze Age betroglyphs Gob Desert: 1-4-Ikher Gashuun, Noyon Bayankhongor Province; 6-Zamyn Baruun Barsgai, Noyon County, Ãmnögovi Province. sum, tatarica, Megaloceros giganteus Cervus elaphus, faunal association reflecting predominantly steppic conditions, and River layers spelaea) (Titov 2008). Faunal remains landscapes during 2018), (Equus sibirica), hyaena poorly ecological gazelle Late Pleistocene (Vasilievet 2015; indicating that, prior unfamiliar Apparently species biomes, such large animals, but well, fresh within Mongolia knoblochi large humans faunal community this both the abundant forage desert finds indicate occasional association salt based highly adapted genomic studies insulin resistance, Palmieri, Siberia forest-steppe metabolism responses osmoregulation, changes other biological factors'
Хуваалцах
  •  
  •  
  •  
  •