Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин багтаж байгаа бөгөөд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж “Соёлын салбарын сэргэлтийн бодлого – Орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, тэдэнд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Тус уулзалтад Баян-Өлгий аймгийн театр, музей, номын сан, соёлын төвийн төлөөлөлын хамт Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны албан хаагчид оролцлоо.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •