Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт 2022 оны 03 сарын 21-22-ний өдрүүдэд ажиллав. Ажлын бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин багтаж байгаа бөгөөд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж “Соёлын салбарын сэргэлтийн бодлого – Орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, тэдэнд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Тус аймаг дахь Соёлын яамны харьяа Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанд Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номин хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, ажилтан албан хаагчидтай уулзаж санал бодлоо солицон зөвлөгөө чиглэл өгч ажиллав.



