“Наурызын баяр” өвийг нэр дэвшүүлэх баримт бичгийг ЮНЕСКО-д хүргүүлэхээр дэмживКазах түмний хаврын баяр “Наурызын баяр” нь Азербайжан, Энэтхэг, Иран, Киргизстан, Узбекистан, Пакистан, Турк улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2009 онд бүртгэгдэж, 2016 онд Афганистан, Казахстан, Ирак, Тажикстан, Туркменистан улсууд нэмэгдсэн хүн төрөлхтний соёлын үнэт зүйлийн нэг юм.Монгол Улсын Засгийн газар Монголын Казах түмний хаврын баяр “Наурыз”-ын ёс, уламжлалыг хүн төрөлхтний соёлын өв санд нэмж бүртгүүлэхээр зорьж, албан ёсны хүсэлтээ Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хүргүүлсэн билээ.“Наурызын баяр”-ын тэмдэглэлт энэ өдөр Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл” хуралдаж, “Наурызын баяр” өвийн судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичигтэй танилцаж сайшаан, нэр дэвшүүлэх баримт бичгийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ЮНЕСКО-ийн Үндэсний комиссоор дамжуулан ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэхээр дэмжив.

Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе!

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •