Монгол Улсын Засгийн газраас аймаг, орон нутгийн соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа билээ.

Энэ хүрээнд Соёлын яам аймаг, орон нутагт байх соёл урлагийн газруудыг эмхлэн байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаа жигдэрч, Үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг соёлын тэргүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.

▪ Хөгжимт драмын театртай танилцаж, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа соёлын аялал жуулчлалын бодлогыг танилцуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг энэхүү бодлого, чиглэлтэй уялдуулахыг үүрэг болголоо.

▪ Аймгийн музейн дэглэлт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах тал дээр Соёлын яамтай хамтран ажиллаж, үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.

▪ Монгол-Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.

▪ Японы Хоккайдо мужийн “Хигашикава” хотод 7 дахь жилдээ зохион байгуулагдсан олон улсын дунд сургуулийн сурагчдын дундах гэрэл зургийн уралдааны тэргүүн байрын шагналыг Х.Ахжол, А.Ерганат болон Б.Али-Рахман нарт гардуулан өглөө.

▪ Аймгийн соёл, урлагийн ажилтнуудтай уулзаж “Соёлын салбарын сэргэлтийн бодлого – Орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, тэдэнд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •