Соёлын яам үндэсний бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх чиглэлээр 2022 онд соёлын салбарын албан хаагчдаа “Хос бичигтэн” болгох зорилго дэвшүүлэн, “Хос бичигтэн байгууллага” арга хэмжээг хэрэгжүүлэхийг харьяа байгууллагууддаа даалган, салбарын нийт албан хаагчид, уран бүтээлчдэдээ уриалж байна.“Хос бичигтэн” хөтөлбөрийн хүрээнд соёлын салбарын албан хаагчдад зориулсан анхан шатны 18 цагийн цахим сургалтын контент бүтээсэн ба уг контентыг ашиглан албан хаагчид үндэсний бичгийн мэдлэгээ өөрийн боломжит цаг үедээ цахимаар дээшлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.Түүнчлэн өнгөрсөн хугацаанд “Хос бичигтэн” болоход шаардлагатай хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, унших бичгийг бүтээж, нийгмийн соёлыг дээшлүүлэх хүрээнд соёлын салбарын нэр хаягийг хос бичгээр бичих “Жишиг загвар” болон бүх нийтийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэхийн тулд хос бичгээр ашиглах боломжтой гар утсанд зориулсан аппликейшныг шинэчлэн нийтийн хүртээл болголоо.

No photo description available.
Хуваалцах
  •  
  •  
  •  
  •