Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны албан хаагчид 2022 оны 5 дугаар сарын 2 оос 9 -ний хооронд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр баг Цагаан салаа Бага Ойгорт, Цэнгэл сумын 4 дүгээр баг Шивээт хайрхан дахь Дэлхийн өв-хадны зургийн цогцолбор дурсгалт газруудад ажиллаа.Энэ удаагийн албан томилолтоор дурсгалт газруудад үзлэг шалгалт хийх, зарим дурсгалуудыг баримтжуулах, эрдэм шинжилгээний судалгаа хийх, тэдхийн ард иргэдийн хаваржилттай танилцах, угсаатны зүйн судалгаа, баримтжуулалт хийж ажилласан болно

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •