Дэлхийн өв, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны хамт олон өнгөрсөн долоо хоногт Баян- Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллаж, Улаанхус сумын М.Зайсановын нэрэмжит ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, МУГБ С.Шолтайн нэрэмжит ЕБ-ын Ойгор 2 дугаар сургуульд тус захиргаанаас гаргасан “Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг”, “Баян- Өлгий аймгийн археологийн дурсгалууд” бүтээлийн дээжээс хандивлалаа. Дэлхийн өв-Цагаан салаа, Бага Ойгорын хадны зураг тус сумын нутагт оршдог юм.

Мөн Хөх Хөтөл багт ажиллав. Улаанхус сумын Ж.Хавылхагийн нэрэмжит ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанаас гаргасан “Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг”, “Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалууд” бүтээлүүдээс хандивлалаа

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •