Тус захиргааны хамт олон Дэлхийн өвийн дурсгалт газруудад ажиллаа. Энэ удаагийн албан томилолтоор дурсгалт газарт үзлэг шалгалт хийх, Дурсгалт газар Арал толгойд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ус, хөрсны дээж авах, байгаль экологи, ан амьтан, өвс ургамал,цаг уурын өөрчлөлт гэх судалгааны ажлуудыг зохион байгуулаж Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны хамгаалалтын бүсэд орших Хүн чулуу, пазырык, цэнгэл хэлбэрийн булш, буган хөшөө, хадны зураг түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэн баримтжуулж байгууллагын мэдээллийн санд оруулах, зарим газруудын GPS координатыг шинээр тогтоож тэмдэглэн авч эрдэм шинжилгээний судалгаа хийж бүртгэн баримтжуулав. Мөн тэдхийн ард иргэдийн угсаатны зүйн судалгаа, баримтжуулалт хийж ажилласан болно.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •