Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дурсгалт газар-Шивээт хайрханд тус захиргааны хамт олон 2022 оны 07 сарын 21-нээс 6 өдрийн хугацаатай ажиллаа. Тус захиргааны хамт олон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Шивээт хайрхны дурсгалт газрын хадны зургийн гэрэл зураг, гар хуулга хийж, зарим өндөр эрсдэлтэй дурсгалуудыг тогтоож, GPS координатыг тэмдэглэв. Мөн Шивээт хайрхны хүн чулуу, буган хөшөө, пазырык булш тамгыг бүртгэн баримтжуулав. Дурсгалт газрын хадгалалт хамгаалалтад анхаарахад тус захиргааны зорилго оршдог билээ. Хадны зурагт хүмүүс нэрээ бичих сараачих мэтээр сүйтгэх нь багасаж байгаа нь бидний ажлын үр дүнг харуулж байгаа болно. Өмнө нь тус захиргаанаас дэлхийн өвийн багана мэдээллийн самбар, анхааруулгын тэмдэг босгосон юм. Бид энэ удаад хамгаалалтын орчны бүс болон Шивээт хайрхан уулын зүүн бэлийн хавтгай хаданд машин нэвтэрхийг хориглосон хаалт, хог хаяж болохгүй гэсэн анхааруулга, машины зогсоолын тэмдэг тус тус нэгийг байршуулав. Дурсгалт газрын экологийн өнөөгийн байдал, ан амьтан, шувуу гэх зэрэг байгалийн өвийг бүртгэн баримтжуулах судалгааны ажил үргэлжилж байна.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •  

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *