Мэндчилгээ

Дэлхийн өв – Монгол Алтайн Хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь 2011 онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар юм.

Энэхүү хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь нийт 11300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт орших бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Арал толгой, Шивээт хайрхан, мөн аймгийн Улаанхус сумын Цагаан салаа/Бага-Ойгор хэмээх газарт буй хадны зураг хамаардаг юм.

Хадны зургийн дурсгалт газрын эзлэх талбай, тоо хэмжээ, шинжлэх ухааны үнэ цэнэ, түүх, соёл, урлаг уран сайхны ач холбогдол, илэрхийллээрээ адил төрлийн дурсгалт газруудаас томд тооцогддог бөгөөд үүнийг ч дэлхий дахины эрдэмтэн, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 299 дугаар тогтоолоор БСШУСЯам, одоогийн Соёлын Яамны харьяа Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааг шинээр байгуулсан юм.  Тус захиргаа нь Баян-Өлгий аймагт 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Та бүхэн манай хамгаалалтын захиргааны цахим хуудсаар зочилж, энэхүү гайхамшигт өв соёлоо хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!

Монгол Алтайн Хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор (Ph.D) Б.Өмирбек 

Unesco.org

Эх сурвалж

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь 2011 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн. 

Танилцах