Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг Соёлын сайд Ч.Номин танилцуулж, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй санал солилцлоо.

Уулзалтад Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Н.Мөнхзул, МҮОНТ-ын редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, Гэр бүлийн радиогийн маркетингийн менежер О.Жаргалсайхан, “MGL” радиогийн продюсер Т.Мөнхбат, Лавайн эгшиг радиогийн редактор Л.Цэвээндорж, “Марчаахай” ХХК-ний захирал Н.Даваасүрэн, “Ub life” сайтын ерөнхий редактор Б.Нямзул, Өдрийн сонины менежер Б.Бадамханд, “Unread today” сайтын редактор П.Номинбилэг нар оролцов.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •