МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯНЫ ХҮРЭЭНД МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС “МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРГИЙН СУДАЛГАА ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” СЭДВЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ НЭЭЖ ТУС ЗАХИРГААНЫ ДАРГА доктор(Ph.D) Б.ӨМИРБЕК, АЙМГИЙН СОЁЛЫН ХЭЛТЭСИЙН ДАРГА К.БЕКЖАН НАР ҮГ ХЭЛЛЭЭ. ХУРАЛД МУИС, ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН, ХОВД ИХ СУРГУУЛЬ, ХОВД АЙМГИЙН МАНХАН СУМЫН EБС, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СОЁЛЫН ХЭЛТЭС, БОАЖГ, МАНТХГНХЗ, УЦУОШГ, ХИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОЖ, СОНИРХОЛТОЙ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ. ДЭЭРХ ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН  ЗҮГЭЭС ЦААШИД УЯАЛДАА ХОЛБООГОО ЭРЧИМЖҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ НЭГДЛЭЭ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ЭРДЭМТЭН, БАГШ, СУДЛААЧ ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •