Дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг-Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас санаачлан зохион байгуулсан тус хэлэлцүүлэг 2021.12.17-ны өдөр Соёлын өвийн үндэсний төв дээр амжилттай болж өндөрлөв.

       Хэлэлцүүлэгт Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төв, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл, Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны хамт олон оролцлоо.

Талууд өвийн газар нутаг дахь соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар нэгдсэн нэг ойлголтод хүрэв.
      Соёлын яамнаас Дэлхийн өвийн хамгаалалтын захиргаадын харуул хамгаалалтын ажилчдад ажиллах орчин нөхцөлд нь дэмжлэг үзүүлж, ажлын хувцас гардуулан өгсөнд албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлж, ажил албанд нь амжилт хүсье.

    Хэлэлцүүлэгт: Захиргааны дарга (Ph.D) Б.Өмирбек үг хэлж, Дурсгалт газрын судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн С.Ахерке-Байгууллагын танилцуулга, гүйцэтгэсэн ажлууд, цаашидын зорилго зорилтын талаар, Гадаад харилцаа менежмент хариуцсан мэргэжилтэн-О.Мөнхцэцэг-Монгол Алтайн хадны зургийг дэлхийн нийтээр судалсан байдал, дэлхийн бусад хадны зургуудтай харьцуулах нь, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч М.Адилбек Монгол Алтайн хадны зургийн судалгаа, хадгалалт хамгаалалт сэдэвт итгэл тавьж танилцуулж хэлэлцүүлэв.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •