Монгол орны хамгийн олон тоотой хүн чулуу Түрэг түмний түүхэнд холбогдох хүн чулууд юм. Өөртөө түмэн нууцыг хадгалсан эдгээр хүн чулууд харилцан адилгүй хэмжээтэй байдаг аж. Хамгийн том нь 3,5 м бол хамгийн жижиг нь 35 см байдаг. Хийц загвар, дүрслэвэр зэргээрээ арвин зохиомжтой учир эртний түүхийг тодруулахад түүх, археологи, угсаатны зүйн баялаг мэдээллийг өөртөө шингээсэн байдаг. Хүн чулуут цогцолбор босгох нь тэнгэрт халин одсон өндөр өвөг дээдсийнхээ алдар гавьяаг үеийн үед мөнхжүүлэн шүтэн тахил тайлгын шинжтэй, нүүдэлчдийн бөө мөргөлийн шүтлэг бишрэлийн нэгэн хэсэг болох ажээ. Хүн чулууг бүтээхдээ уг хүний амьд ахуйн дүр төрхийг аль болох үнэн зөв дүрслэхийг зорьж, өмсөж эдлэж байсан хувцас хэрэглэлийг нь байсан байдлаар нь цоолборлон урладаг байжээ. Тиймээс эдгээр дурсгал нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, эдийн соёлын шинж чанар, нийгмийн харилцааны тусгал болохоос гадна түүхийг сэргээн судлахад чухал ач холбогдолтой юм. Манай улсын нутаг дэвсгэрээс хүрлийн үе,  Түрэг, Уйгар, Хятад, Монголын үеийн хүн чулуун хөшөөд илэрч олдоор байна.

    The largest number of human stones in Mongolia is related to the history of the Turks. These ones, which are kept secret from themselves, come in different sizes in the stone. The largest is 3.5 m and the smallest is 35 cm. It is richly designed with models and illustrations, so it incorporates rich historical, archeological and ethnological information to clarify the ancient history. Building a stone complex will be a part of nomadic shamanic worship, which is a sacrifice to perpetuate the glory of the ancestors. When creating the stone, people tried to depict the image of the person’s life as accurately as possible, and the clothes they used to wear were pierced. Therefore, these monuments are not only a reflection of the image of the people of that time, cultural characteristics, and social relations, but also have an important importance for the reconstruction of history. In the territory of our country, people from the Bronze Age, Turkic, Uyghur, Chinese, and Mongolian periods can still be found in stone monuments.

    Хуваалцах
    •  
    •  
    •  
    •