“Өв, соёлоо дээдэлье” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна!
📅 9-р сарын-26,27
📍 Хаана: Баян-Өлгий аймагт
Монголын өв соёлыг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өв, соёлоо дээдэлье”-нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийн хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ болж, оролцогчид Монгол Алтайн түүх, соёлын дурсгалт газрууд болон ардын уламжлалт соёлыг танин мэдэх боломжтой юм.
“Монгол Алтайн зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа”-энэ өдөрлөгт оролцож, байгалийн өв болон соёлын дурсгалуудыг хэрхэн хамгаалж буй талаар мэдээлэл өгөхөөс гадна, соёлын өвийг хамтдаа хамгаалах талаар зөвлөгөө өгнө.
Өнөөдрийн арга хэмжээнд :
– Монгол Алтайн өв соёлын танилцуулга
– Уламжлалт урлагийн тоглолт
– Ардын гар урлалын үзэсгэлэн, худалдаа
– Соёлын өвийг хамгаалах сургалт, хэлэлцүүлэг
Өв, соёлоо дээдэлдэг хүн бүрийг өнөөдөр Баян-Өлгий аймагт болж буй энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна!
Монгол Алтайн өв соёлоо хамтдаа хамгаалцгаая!
“Let Us Honor Our Heritage and Culture” Open Day Event Taking Place Today
📅 2024.09.26,27
📍 Location: Bayan-Ölgii Province
The open day event, “Let Us Honor Our Heritage and Culture,” dedicated to the preservation and promotion of Mongolian heritage and traditions, is being held today in Bayan-Ölgii Province. The event aims to provide participants with an opportunity to learn about the historical and cultural landmarks of the Mongol Altai region, as well as explore traditional cultural practices.
The Administration of the Mongol Altai Complex- is actively participating in the event, providing information on the conservation of natural and cultural monuments, and offering insights into the joint efforts required to safeguard cultural heritage.
Today’s Program Includes:
– Presentation on the cultural heritage of the Mongol Altai
– Traditional arts performances
– Exhibition and sale of traditional crafts
– Workshop and discussions on heritage preservation
We warmly invite everyone who values and respects our heritage and culture to attend today’s event in Bayan-Ölgii Province.
Let us work together to protect the heritage and culture of the Mongol Altai!