2024 оны 10-р сарын 14 – Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцон, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор мод тарив.
Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд цогцолборын ойролцоох талбайд мод суулгаж, байгалийн нөхөн сэргээгдэх процессыг дэмжих зорилт тавьсан байна. Энэхүү мод тарих ажилд хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо. Мөн модны ургалт, арчилгааг хариуцан ажиллах баг бүрэлдэхүүн томилогдож, цаашид урт хугацаанд хяналт тавьж ажиллах болно.
Тус цогцолбор нь байгалийн түүх, өв соёлын гайхамшиг болсон Монгол Алтайн хадны зургийн өвийг хадгалан хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ үйл ажиллагаа нь зөвхөн соёлын өвийг хамгаалаад зогсохгүй, байгаль орчны тэнцвэрт байдлыг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлэн хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн нь ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилготой үндэсний хэмжээний төсөл бөгөөд тус цогцолборын хамт олон энэ санаачилгад идэвхтэйгээр оролцож байгаа нь байгаль хамгааллын үйлсэд томоохон дэмжлэг үзүүлж байна.
Цаашид энэхүү мод тарих ажлыг өргөжүүлж, илүү олон мод суулгаж, байгаль орчныг хамгаалахад улам их анхаарал хандуулах болно.
Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа
Бидний өв соёлыг хадгалан хамгаалж, байгаль орчныг сэргээнэ.
October 14, 2024 – The protection of Mongol Altai petroglyph Complex Administration has actively joined the national campaign “Billion Trees,” initiated by the President of Mongolia, aiming to contribute to environmental protection and the expansion of green spaces by planting trees.
In this recent effort trees were planted in the area surrounding the complex with the goal of supporting natural regeneration processes. Staff from the administration participated in the tree-planting event. A dedicated team was assigned to monitor and care for the newly planted trees, ensuring their long-term survival and growth.
The “Billion Trees” initiative, spearheaded by the President of Mongolia, is a nationwide campaign aimed at increasing afforestation, expanding green spaces, and combating desertification. The participation of the Administration demonstrates their strong commitment to environmental conservation efforts.
Moving forward, the administration plans to expand this tree-planting initiative, increasing the number of trees planted and continuing their focus on environmental stewardship.
Preserving our cultural heritage, restoring our environment.