2021.10.09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Монгол улсын Соёлын яамны харьяа- Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа нэгдлээ.
Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны гадаад харилцааны болон сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд БГД-ийн 20 дугаар хороо “Баянгол-Агропаркийн “хүрээлэнд 2021.10.09-ний өдөр мод тарьж, уг хөдөлгөөнд нэгдэв .
#Бидний тарих сая мод
#Таны тарих нэг модноос эхэлнэ.
Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг. Ганц мод ч байсан хүмүүний амьдралд оруулах хувь нэмэр нь асар их байдгаас ийн чухалчилсан болов уу.
Та бүхнийг “НЭГ ТЭРБУМ” мод тарих үндэсний хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.


